Есдүгээр сарын 1-нээс энэ сарын 16-ны өдрийг хүртэл буюу сүүлийн 45 хоногт 349 хүн угаартжээ.

Өчигдрийн байдлаар Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хоёр хүн хэвтэн эмчлүүлж байна.

Он гарснаас хойш 7 дүүрэг, 15 аймгийн 2243 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ. Тэдгээрийн 1821 нь эмнэлгийн тусламж авч, 366 нь хэвтэн эмчлүүлж байна. Харин 54 нь амь эрсэджээ.