Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум. Эрээн багийн “Хар-Овоо” гэдэг газар  хээрийн гал түймэр гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдтэй хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 10.19-ний өдрийн 02:40 цагт бүрэн унтраасан.

Уг гал түймэрт 75 га талбай өртөж шатсан.