Чингэлтэй дүүрэг. 24 дүгээр хороо, “Яргайтын богины-Ам” гэдэг газар байшинд гал гарчээ.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн Т-ийн 4×5 метрийн хэмжээтэй байшинд 220 граммын савалгаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч хоёр иргэн түлэгдэж, эмнэлэгийн байгууллагад хүргэгдсэн байсан аж.

Байшин /гал түймэр гараагүй байна/-г шалгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.