Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Баян 2 дугаар багийн “Шарынгол сум руу салдаг уулзвар” гэдэг газар ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины эд, ангид хоёр хүн хавчуулагджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид очиход, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Истима” загварын суудлын автомашин, Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Хонда голд” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Д/22 настай эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат/, зорчигч Л/50 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат/ автомашины бүхээг дотроо хавчуулагдан нас барсан байжээ.
Цогцсыг гаргаж Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.