Дорнод аймаг, Матад сум. Мэнэн багийн “Модон хашаат” гэдэг газар энэ сарын 24-ний өдрийн 21:17 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хилийн цэргийн 0306 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 23-ны 22.17.43 цагт Дорнод аймаг, Матад сум. Мэнэн багийн “Цагаан чулуун” гэдэг газар 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээлсэн билээ.