Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буургачин багийн “Цагаан тохойн Мухрын-Ам” гэдэг газар ойн гал түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид “Бугант номин” ХХК, “Номголжин” ХХК, “Цант-Ажнай” ХХК, “Мандал-Оргил” ХХК, “Нугын хишиг” ХХК, “Үзэгдэх дэлгэр” ХХК, УБТЗ-ын “Зүүн хараа” өртөөний Мод боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид энэ сарын 23-ны өдрийн 13:25 цагт ойн түймрийг цурамд оруулж зүүн болон зүүн хойд хэсэгт цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж 10.24-ний өдрийн 15:10 цагт унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт 18 га орчим талбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Матад сум. Мэнэн багийн “Чулуут-Овоо” гэдэг газар хээрийн гал түймэр гарч, унтраажээ. Уг гал түймэрт 6400 га талбай өртөж шатсан.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 5 дугаар багийн “Үнэгэдийн хороон бууц” гэдэг газар хээрийн гал түймэр гарч унтраасан. Уг гал түймэрт 160 га талбай өртөж шатсан.