Сүүлийн дөрвөн хоногт халтирч унаж бэртсэн 282 хүн тусламж үйлчилгээ авсныг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс мэдээллээ.

Үүнээс төв эмнэлэгт 251, салбар эмнэлэгт 31 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд амралтын өдрүүдээр халтирч унаж, бэртсэн иргэдийн тоо хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Тухайлбал

  • 2023.11.17-нд 71
  • 2023.11.18-нд 58
  • 2023.11.19-нд 83
  • 2023.11.20-ны өдөр 70 хүн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэл гэмтэл авч, ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн байна.

Мөн дээрх өдрүүдэд осголт, хөлдөлтийн шалтгаант найман тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ сарын 3-ны өдрөөс буюу цас орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 39 тохиолдол бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөлөө.