Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, Өлзийтийн гудамж. Иргэн С нь шөнө дунд гэрээсээ гараад алга болжээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 16:09 цагт очиж иргэн С/38 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г 16:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 16:44 цагт гэрээс нь зүүн зүгт 1 км зайд тус дүүргийн 14 дүгээр хороо, “Бугын-Ам” гэдэг газраас уулын бэлд цасанд дарагдсан байдалтай цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.