Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн “Байшинт” гэдэг газар 8 хүн самар түүж явсанаас иргэн Г нь 2023.11.09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид сум дундын Цагдаагийн хэлтсийн 5 алба хаагчид орон нутгийн 7 иргэнтэй хамтран иргэн Г/33 настай, эрэгтэй, Мандал сумын Баянсуудал багийн Хараагийн гудамжинд оршин суугч/-ийг эрэн хайх ажиллагааг 11.22-ны өдрийн 10:29 цагаас “Байшинт” гэдэг газар 2 км-ын тойрогт зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 18:06 цагт зогсоосон. 11.23-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.