Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн “Хана” гэдэг газар энэ сарын 22-ны өдрийн 09:00 цагийн орчим тус сумын харьяат малчин Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч яваад сураггүй болжээ.
Тус аймгийн Галшар сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин Г /53 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11.25-ны өдрийн 10:30 цагаас зохион байгуулж 11.26-ны өдрийн 08:38 цагт гэрээс нь зүүн урд зүгт 800 м зайтай газраас цогцсыг нь олж Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.