Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтайн 1 дүгээр гудамжинд нийтийн байрны нүхэн жорлонд ураг унасан байна гэсэн дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 12:46 цагт Онцгой байдлын албанд мэдэгдсэн байна.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход эцэг, эх нь тодорхойгүй 9 сартай ураг 2 метрийн гүнтэй бетон жорлонд унасан байсныг 30 минут ажиллаж амьгүй болсон ургийг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.