Цагдаагийн байгууллагад өчигдөр Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс уг дуудлагыг шалгахад 60 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэй байж болзошгүй амь насаа алдсан байжээ.
Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 60 настай, эрэгтэй “А”-ийн амь насыг 15-16 насны хүүхдүүд болох “О” болон “С” нар шөнийн 02 цагийн үед зодож, амь насыг нь хохироосон байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ. Сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.