Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдрөөс буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ний өдрөөс эхлэн хаагдах болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Мэдэгдэлд “Улаанбаатар амьтны хүрээлэн 2023 оны 12-р сарын 13-ний өдрөөс эхлэн хаагдах болсныг албан ёсоор мэдэгдэж байна.
Анх 2017 онд хүүхэд насныхаа тэнэгхэн мөрөөдлөө биелүүлэхээр хэдэн залуус өдөр шөнө, өглөө оройгүй хөдөлмөрлөсөөр тэр жилийнхээ шинэ оны босгон дээр 12 сарын 29-ний цастай өдөр Улаанбаатар амьтны хүрээлэнгийнхээ үүд хаалгыг хүүхэд багачуудынхаа танин мэдэхүйд зориулан нээж байснаа өчигдөр мэт тодоос тод санаж байна. . .
Цар тахлаас хойш бид байнга шахуу орлогоосоо давсан зардалтай маш олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардал болон ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих ямар ч боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа 7 дахь жилийн босгон дээрээ бүр мөсөн зогсоож буй мэдээг дуулгаж байгаадаа үнэхээр харамсалтай байна” гэжээ.