Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Гун багийн “Ухмал-Уул” гэдэг газар энэ сарын 17-ны өдрийн 13:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргаас тодруулахад тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.