Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн “Эрхэт-Өртөө” гэдэг газар байшин шатжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиж 20х15 метрийн хэмжээтэй 3 айлын байшин шатаж байсныг унтраасан байна.
Тус гал түймэрт А/4 настай, эрэгтэй/, А /1 настай, эрэгтэй/ түлэгдсэнийг гарган эмнэлгийн байгууллагад хүргэсэн.