Баянгол дүүргийн 20-р хороонд 2021-2023 онд хоёр байршилд авто зам, нэг байршилд авто зогсоолыг байгуулсан.
Тухайлбал,
Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэлх “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн талын 1,7км авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, явган хүний замыг шинээр тавилаа
Төв замаас 19-р сургууль хүртэлх 130м шороон замыг 5,5-6 метрийн өргөн авто зам болгож, хоёр талаараа гэрэлтүүлэгтэй, 1,5 метр өргөнтэй явган хүний замыг шинээр хийж гүйцэтгэсэн.
“Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын баруун талд 150 авто зогсоол, мөн том оврын 10 автобусны зогсоолыг шинээр хийж гүйцэтгэсэн.