Дэлхийн ихэнхи аялагчид өндөр хурдны галт тэргээр тансаг зэрэглэлд аялахыг илүүд үзэх болсон. Олон оронд төмөр замын аялал 2019 оны түвшнээс шинжээчдийн таамаглаж байснаас хол давсан. Олон аялагчдын хувьд галт тэрэгний хамгийн сайхан аялал бол Швейцарийн Альпийн нуруунд хүрэх 360 градусын панорама бүхий вагонд суух байсан.
Харин өдгөө Венецид хүрэх супер люкс галт эргээр зорчиж “төмөр зам дээрх зочид буудал” тухлахыг илүүд үзэж байна. Италийн Альпийн нуруу, Венеци, Ромоос эхлээд Матера, Палермо хүртэлх зургаан тогтмол маршрутаар Италийг хойд зүгээс урагш гатлах аялалын эрэлт нэмэгдсэн.
Сицили руу хийх аялалд Европын сүүлчийн суудлын галт тэргэнд сууж Мессина хоолойгоор дамжин өнгөрөх боломжтой. Энэ аялалыг мартагдашгүй гэдэгт жуулчид санал нэгдэж байна.