Өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 1-7-ныг хүртэл 35 музей хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2018 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн юм.
Түүх, соёлын үнэт үзмэрийг залууст сурталчлах, өв соёлыг таниулах зорилготой музейн өдрүүдэд хүүхэд, залуус хамт олноороо хамрагдсаар ирсэн.
Чингис хаан, Богд хааны ордон, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын үндэсний музейд зочлон өвөг дээдсийн эдэлж хэрэглэж явсан ховор нандин зүйлсийг үзэх боломжтой.