Увс аймаг, Улаангом сум. 5 дугаар багт үерийн хамгаалалтын далан сэтэрч, айлууд усанд автаж болзошгүй тухай дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 11:48 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Энэ сарын 10-ны өдөр Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид тус сумын мэргэжлийн ангийн ажилтан, Цэргийн штабын дүйцүүлэх албаны алба хаагчидтай хамтран  5 км замыг туулан 11:05 цагт очиж 150 м газар шуудуу татаж, 126 м3 шороо асгаж 1.8 м өндөр, 200 м урт, 3.5 м өргөн даланг сэргээн засварлаж хэвийн болгож 19:10 цагт буцсан.