Хөдөө аж ахуйн бирж  нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, түүхий эдийн арилжааг зохион байгуулах төрөлжсөн хуулийн этгээд бөгөөд зах зээлийн бодит үнээр, чанар стандартын шаардлага хангасан бараа, түүхий эдийг нийлүүлэх гол суваг юм

Тэгвэл биржийн арилжаанд хэн оролцох ёстой вэ. Мөн хэрхэн яаж оролцох талаар мэдээлэл өгье.

Биржийн  арилжаанд оролцогчийг байнгын болон байнгын бус гишүүн оролцогч гэж ангилна. Биржийн арилжааны зуучлагч /брокер/ нь үндэсний хөрөнгө оруулалт давамгайлсан хуулийн этгээд байх бөгөөд биржийн байнгын гишүүн оролцогч гэнэ.

Биржийн байнгын гишүүн оролцогч биржийн арилжаанд оролцох тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт болон энэ хуулийн 11.2.3, 11.2.6-д заасан шаардлагыг хангасан байна.