Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “13 настай охиныг дөрвөн настай хүчиндсэн гэмт хэрэг нь бүх насаараа хоригдох ялтай. Тухайн этгээдүүдийн асуудал мөрдөн шалгагдаж байгаа. Дөрвөн цагдаа бага насны хүүхэд хүчиндсэн гэх мэдээлэл нийгмийн цочроосон. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж болохгүй. Энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Мөн гэмт хэргийг шалгах ажиллагаанд би оролцдоггүй. Цагдаагийн байгууллага дотор сайн муу аль аль нь бий.

Иргэн Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан мэдээлэлгүй байна. Хоёр жилийн өмнө Р.Базар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-д нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон юм билээ. Уг шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүй гэсэн гомдол хохирогчийн талаас ирсэн. Одоогоор 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, үүнээс болж хоригдсон эсэхийг мэдэхгүй” гэсэн юм.

Мөн энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийг нь сонгуульд нэр дэвших мандат олгох эсэх сэтгүүлчийн асуултад “Баянзүрх дүүрэгт нэр дэвших хүсэлтэй байгаагаа намдаа мэдэгдсэн. Манай нам нэг хүний өмч биш” гэсэн юм.