1998.10.02-ны өдрөөс хойш 26 жил өнгөрлөө. Энэ хугацаанд тухайн аллагын эзэд илэрсэн эсэхэд олон нийтийг эргэлзээтэй байдалд оруулаад байна. АН-ын бүлгээс С.Зориг агсны аллагатай холбоотой хэргийг нууцаас гаргаж, ил болгох асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд албан бичиг явуулах шийдэлд хүрсэн.
2000 оноос цагдаагийн дарга байсан хүн МАН ялахгүй бол С.Зоригийн хэрэг илрэхгүй гэсэн. МАН-ын нэр хүнд маш их унасан. Уг нь өнгөрсөн найман жилийн тайлангаа тавиад сонгуульд оролцох ёстой. Гэтэл улиг болсон, ард түмнийг залхаасан байдалтай оролцох нь.
Б.Булган өөрөө хэлсэн ч юм уу, хэлүүлээд байгаа гэдгийг нь сайн мэдэхгүй. Тухайн ярилцлагыг хөтөлж байгаа хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн хэлтсийн дарга, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Хятад хэлний орчуулагч гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд явж байна.
Ардчиллын бэлгэ тэмдэг болсон Э.Бат-Үүлийн ар гэрийг заналхийлсэн. Араа даагаарай, аятайхан идэж уугаад амьдар гэх шиг. Үүнийг заналхийлэл гэж бодсон. Ар гэр, үр хүүхдүүд нь бас олон нийтийн сүлжээнд тавьсан.
АН-ын бүлэг энэ дөрвөн жил боломжийн ажилласан. Өнөөдөр ард түмний итгэлийг хүлээж чадахуйц хоёр л нам байна. Нэг нь Азийн хамгийн ууган нам гэх МАН. Нөгөө нь ардчиллаас хойш төрсөн Ардчилсан Нам. Одоо эцсийн найдвар АН гэсэн хүлээлт бий болсныг бид мэдэж байгаа” гэв.