Эверестэд авирахаар явсан Монголын гурван уулчны хоёрынх нь холбоо тасарсан. Монголын Уулчдын Үндэсний холбооноос эрлийн ажиллагааг эхлүүлсэн ч олоогүй байна. Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар энэ сарын 12-ны оройноос хойш сураггүй болсон.
Хоёр уулчныг 8600-8800 метрийн өндөрт байна гэж таамаглаж байгаа аж. Аяллыг зохион байгуулагч “8K Expeditions” компаниас туршлагатай хөтөч болох Аржун Карки, Лангка Рам Таманг нарыг эрлийн багт томилоод байна.