Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг хааж, шинэчлэхээр болжээ. Замын ажлыг тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас тавдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хийх аж.

Авто замыг асфальт бетоноор хучиж шинэчлэхээс гадна хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийх аж. Иймд иргэд, жолооч, зорчигчдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.