Баянхонгор аймаг, Баянлиг сумын Баян-Аараг багийн “Зоо нуруу” гэдэг газарт энэ сарын 19-ний өдрийн 22:52:23 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянлиг сумын Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.