Австрали, Шинэ Зеландын засгийн газар үймээн дэгдсэн Шинэ Каледони улсаас иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр онгоц илгээж байна.

Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг Австрали улс Францын эрх баригчдаас шинэ Каледонийн иргэд болон бусад жуулчдыг нүүлгэн шилжүүлэх хоёр нислэгийн зөвшөөрлийг авснаа зарласан.  Шинэ Каледонид Австралийн 300 иргэн байгаа. Дараагийн нислэгүүдийн зөвшөөрлийг авахаар ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамнаас нь  мэдэгджээ.