Хойд Солонгос өмнөд хэсэгт хог ачсан дор хаяж 260 бөмбөлөг хаясан тул оршин суугчдаа гэрээсээ гарахгүй байхыг эрх баригчид нь анхааруулжээ.Харин Өмнөд Солонгосын цэргийнхэн мөн цагаан бөмбөлөг дотор гялгар уутанд хийсэн “бохир хог хаягдал хийсэн байгаа тул хүрэхгүй байхыг олон нийтэд сануулсан. Бөмбөлөгүүдийг Өмнөд Солонгосын есөн мужийн наймаас нь олсон бөгөөд шинжилгээ хийж байна.

Хойд болон Өмнөд Солонгос 1950-иад оны Солонгосын дайнаас хойш суртал ухуулгын компанит ажилдаа бөмбөлөг ашиглаж ирсэн. Өмнөд Солонгосын арми агаарын бөмбөлгүүдэд Хойд Солонгосын суртал ухуулгын хуудас байгаа эсэхийг шалгаж байна гэж мэдэгдсэн.

Хойд Солонгос өмнөд нутгийн идэвхтнүүд хилийн бүсэд ойр ойрхон “ухуулах хуудас болон бусад хог хаягдал тарааж” байгаагийн эсрэг хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа энэ анхааруулга гарчээ.