ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу өнгөрсөн гуравдугаар сард Днепр мөрний “Флотилла” болон “Голын завины бригад” байгуулснаа зарласан.
Байгалийн хаалт ихтэй, Днепр мөрөнтэй тус хэсэг Украины өмнөд хэсгийн фронтын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Украины нисгэгчгүй онгоцны довтолгооноос үүдэлтэй байнгын сорилт, аюул заналхийлэлд дасан зохицож, техник хэрэгслээ нөхөхийн тулд Оросын арми сүүлийн саруудад янз бүрийн эклектик тээврийн хэрэгсэл ашиглаж эхэлсэн. Луганскийн Оросын дэмжлэгтэй батальон Украины байрлал руу мотоциклээр дайрч байгаа мэт дүрс бичлэгийг нийтэлсэн юм. Мөн Хятадад үйлдвэрлэсэн дээд тал нь нээлттэй гольфын тэрэг маягийн машинуудыг Украины фронтын ойролцоо ашигласан байна. Укрианы дронууд тийрэлтэт цанаар Днепр мөрнийг гаталж буй Оросын цэргүүдийг онилсон гэж Украинаас мэдэгджээ.