Нью-Йорк хотод болсон шүүх хурлаас Ерөнхийлөгч асан Трампыг гэм буруутайд тооцсон. Харин шүүх хурлын дараа явуулсан санал асуулгаар Трамп тэргүүлж байгаа гэж гарчээ.Жоржиа муж улсын сонгогчид Трампыг илүүд үзсэн. Экс ерөнхийлөгчийг бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн 34 зүйлд буруутгаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч Роберт Ф.Кеннеди (8%), Корнел Уэст (3%), Чейс Оливер (3%), Ногоон намын Жилл Стейн (2%) байна. Трамп, Байден хоёр 45 хувийн саналыг тэнцүү хуваасан.
Сонгогчдын 50 хувь нь Трампыг гэм буруутай гэж үзсэн бол 44 хувь нь санал нийлэхгүй байна гэжээ.