Сэлэнгэ аймаг, Түшиг сум Ар нуга багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар Ой, хээрийн гал түймэр гарсан байж болзошгүй, түймрийн утаа харагдаж байна гэсэн дуудлагыг Хилийн цэргийн 0243 дугаар ангийн жижүүрээс энэ сарын 9-ний өдрийн 08:10 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид, Түшиг сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид мөн өдрийн 10:57 цагт түймрийг цурамд оруулж, 13:20 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.
Урьдчилсан байдлаар түймэрт 25 га орчим талбай шатсан.