Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор арьс ширний салбарт байгаль орчинд сөрөг нөлөө багатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр РАССЕТИ идээлгийн технологи ашигласан брэнд хөгжүүлэлтийн төсөл боловсруулах судалгааг 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын хугацаанд хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн судалгааны үр дүнг танилцуулах хурал өнөөдөр өдөр боллоо.

Рассети (химийн бодис ашиглахгүйгээр) идээлгийн технологиор өндөр чанартай MONY арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийж, зах зээлд танигдсан брэнд бий болгох нь энэхүү төслийн гол ач холбогдол юм.

Төслийн судалгаанд Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо,  арьс шир боловсруулах “Мон-Ирээдүй” ХХК, “Булигаар” ХХК, “Арилдий” ХХК хамтран ажиллаж байгаа бөгөөд боловсруулсан MONY брэндийн арьсаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Марис” ХХК, “Делбакс” ХХК, “Орчид” ХХК оролцсон байна. Мөн химийн бодис импортлогч “Дэлгэрсүх” ХХК, “Мичид-Алтай” ХХК хамтран ажиллажээ.

Рассети технологийг Монгол Улсад нутагшуулснаар арьс ширний салбарт байгальд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх бөгөөд боловсруулсан арьс ширний бүтэц нь зөөлөн, хөнгөн, татах цэг өндөр байх юм.