Сингапурын агаарын тээврийн компани нислэгийн үеэр бэртсэн зорчигчдод нөхөн төлбөр олгохыг санал болгожээ. Лондон-Сингапурын нислэгийн үеэр 73 настай эрэгтэй зүрхний шигдээсээр нас барж, 50 гаруй хүн шархадсан. 211 зорчигч, багийн 18 гишүүнтэй Boeing 777-300ER онгоц Мьянмарын баруун эргийн дээгүүр бараг 1800 метрийн өндөрт унаж, яаралтай буулт хийхээр Бангкок руу шилжүүлсэн байна.

“Singapore Airlines SQ321 нислэгийн үеэр осолдсон бүх зорчигчдоос гүнээ уучлалт гуйж байна” хэмээн фэйсбүүк хуудсандаа нийтлэн зорчигчдод нөхөн олговор олгохоо амлажээ. Ослын улмаас бага зэргийн гэмтэл авсан зорчигчдод 10,000 ам.долларын нөхөн төлбөр санал болгосон” байна.
Мөн ноцтой гэмтэл авсан зорчигчдод 25,000 долларын урьдчилгаа төлбөр төлнө. Тухайн нислэгээр зорчиж явсан гэмтэл бэртэл аваагүй зорчигчдод онгоцны тийзийг бүрэн буцаан олгох аж. Европын Холбоо эсвэл Их Британийн холбогдох дүрэм журмын дагуу бүх зорчигч саатлын нөхөн төлбөр авах боломжтой юм.