Баянхонгор аймаг, Баянлиг сум Хатан суудал багийн “Жаргалант” хороолол болон ‘’Адуучын хороо’’ гэдэг газар энэ сарын 12-ны өдрийн 19:00-19:20 цагийн хооронд 18-20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурчээ.
Шуурганы улмаас 2 өрхийн гэр нурж, эвдэрсэн байна. Тодруулбал, шуурганд иргэн Б-ын 5 ханатай 1 гэр, Н-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Өмнөговь аймаг, Булган сум Дал багийн “Нүцгэн хөөвөр” болон “Бүлээн гол” гэдэг газар мөн өдрийн 21:00 цагийн орчим 20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 6 гэр нурсан байна.
Шуурганд малчин Д-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, Б-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, Э, Н нарын 4 ханатай 2 гэр нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.