М.Бадарчийн Улсын арслан цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарч, түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгохоор болжээ.
Үүнд
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож УЛСЫН ХАРЦАГА
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож УЛСЫН ЗААН
- Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож УЛСЫН АРСЛАН цол хүртээж Улсын аварга Оргихын Хангайд “ҮЛЭМЖ БАДРАХ” чимэг олгох юм.