Энэ сарын 10-ны өдөр БГД-ийн 18-р хороонд 16 настай охин амиа егүүтгэсэн хэргийг хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж, мөрдөн шалгаж байна.

Гуравдугаар сургуулийн 16 настай сурагч улсын шалгалтын асуудлаас болж дарамтад орж, амиа егүүтгэсэн гэх мэдээлэл олон нийтийн дунд түгсэн. Тэгвэл эл хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг мөрдөн, шалгаж эхэлжээ. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, нууцлалтай явагдаж байгаа аж.