Оросын хөлөг онгоцууд Өмнөд Флоридагийн эргээс 30 миль хүрэхгүй зайд явсны дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин байлдааны хөлөг онгоцуудаа байрлуулж эхэлжээ.
Москва Карибын тэнгис рүү гурван хөлөг онгоц, цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц илгээсэн байна. АНУ-ын албаныхан агаарын болон тэнгисийн цэргийн өргөн хүрээтэй сургуулилт нь сүүлийн таван жилд анх удаа болж байна гэсэн.
Сургуулилт Атлантын далайд эхэлсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. ОХУ-ын сургуулилт АНУ-д шууд аюул занал учруулахгүй, тэнгисийн цэргийн ердийн үйл ажиллагааны нэг хэсэг юм гэжээ.