Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Цагаан сүрийн гол” гэдэг газар Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 20:50 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан очиж, 14:04 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар түймэрт 5 га орчим талбай өртсөн.