Өнгөрсөн зуны халуун АНУ-д дээд амжилт тогтоосон. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүдийн мэдээлснээр өнгөрсөн жил АНУ-д халуунтай холбоотойгоор 120.000 иргэн яаралтай тусламжийн төвд очсоны 90% нь 5, 9-р сарууд байсан. CDC-ийн мэдээллээр 18-аас доош насныхан халуунтай холбоотой үзлэгт их хамрагдсан. Тиймээс хэт халуун, хүйтэн үед хүүхдүүдийг гадаа биеийн тамирын дасгал хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй.
Сургуулиудад температурын өсөлт, бууралтын талаар зөвлөгөө байршуулахыг уриалсан байна. Калифорниа мужийн Санта Моника дахь Провиденс Сент Жонс эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч, доктор Даниел Ганжиан хүүхдүүд температураа сайн зохицуулдаггүй.
Тиймээс хэт халуунд насанд хүрэгчдээс илүү хурдан өвддөг. Энэ үед хүүхдүүд ердийнхөөсөө илүү цочромтгой болж, халуунд цохиулан шингэх алддаг. Залуу гэр бүлүүд хэт халуун үед хүүхдээ гадаа гаргахаас татгалзах шаардлагатай гэж зөвлөжээ.