Байден, Ерөнхийлөгч асан Барак Обама нар өнгөрсөн ням гарагт Лос Анжелес хотод одод цугларсан хандивын арга хэмжээ зохион байгуулсан. Ж.Байдены сонгуулийн кампанит ажилд зориулах 30 сая гаруй долларын орлогыг хандиваас олсон.

Энэ үеэр агентын цүнхийг буу тулган хулгайлсан хэрэг гарсан. Нууц албаныхан хэн нэгнийг буудсан. Гэхдээ хэн гэдгийг мэдэхгүй гэсэн мэдээлэл ирсэн. Тустиний цагдаа нар сэжигтнийг олоогүй.

Хэргийн газраас мөнгөлөг өнгийн Infiniti FX35 маркийн машин гарч явсан гэж цагдаа нар мэдээлжээ.