“Хар толь” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт цуврал кинонд зориулан робот нохой бүтээж байсан. Гэтэл АНУ-ын Тэнгисийн явган цэргийн тусгай операторууд харуулын автомат пулемёт дээр суурилсан буугаар зэвсэглэсэн робот нохойг туршиж эхэлжээ. Робот нохой бөмбөг хаяхаас эхлээд эргэн тойронд эргүүл хийх чадвартай. АНУ-д төвтэй нэгэн хувийн компани нь Knightscope-ийн робот болон хиймэл оюун ухааны технологийг ашиглан зочдыг аюулгүй байлгах үүднээс робот нохойг бүтээж Knightscope-тэй гэрээ байгуулжээ.
Энэхүү гэрээгээр Knightscope-ийн K5 автомат аюулгүй байдлын роботууд Техас, Хьюстон, Жоржиа, Атланта дахь зочид буудлуудын зогсоолуудад эргүүл хийнэ. Зочлох үйлчилгээний компани нь 26 мужид 150 гаруй газарт сүлжээ зочид буудлуудтай. Роботын видео бичлэгээр мэдээлэл цуглуулдаг учир гэмт хэргийг илрүүлэхэд ашигладаг байна.