Ким Чен Ун Путинтай Хойд Солонгост уулзлаа. Путины 24 жилийн дараа Хойд Солонгост айлчлал хийж байгаа бөгөөд төв талбайдаа морьт цэргүүд жагсан хүлээн авсан.
Энэхүү уулзалт Кремлийнхэн Украины зүүн болон хойд хэсэгт ахиц дэвшил гаргахыг эрмэлзэж, Киев хамгаалалтаа холбоотнуудын тусламжаар бэхжүүлж байгаа үед болж байгаа юм. Уулзалтын үеэр Ким Чен Ун Путиныг дэмжинэ гэжээ.