Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 4-10-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 29 суманд 54 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.

Үүнээс хүний үйл ажиллагаатай осол- 7, гал түймрийн тохиолдол- 45, биологийн гаралтай аюулт үзэгдэл-2 бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 4 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.