Калифорнийн нэгэн аялагч ууланд 10 хоног гацсаны эцэст эсэн мэнд гарч, зэрлэг жимс, өдөрт нэг галлон (3.8 литр) усаар амьд үлджээ.
Лукас МакКлиш 6-р сарын 11-нд Санта Круз ууланд гурван цаг явган аялал хийхээр гарчээ. Гэвч тэр удалгүй замаа алдсан. Энэ нь ойн түймрийн улмаас дурсгалт газрууд сүйрсэнтэй холбоотойгоор очих газраа хүрч чадаагүй.
Зургадугаар сарын 16-нд аавуудын баярт ирээгүй учир ар гэрийнхэн нь түүнийг сураггүй алга болсон гэж мэдээлсэн. Ингэснээр олон өдрийн турш үргэлжилсэн эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ.
МакКлиш тэр өдөр өмд гутал, малгайтай явган аялал гарсан. Түүнд гар чийдэн, эвхдэг хайч байсан. Тэрээр гутлаа ашиглан цуглуулсан их хэмжээний усаа ууж амьд үлдсэн гэжээ. Өдөр бүр нэг галлон ус ууж, жимс идсээр амьд гарчээ.