Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Нэр хүндэд халдсан тул цагдаад гомдол гаргана” хэмээн хариу мэдэгдэл хийж байсан бөгөөд тэр хэлсэндээ хүрч Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.
Өмнө нь З.Энхболд “Найман жил барьж чадаагүй метрог МАН бариад 1000 төгрөгөөр явууллаа юу” гэж жиргэж, тэр даруй Х.Нямбаатар “Яаж Монгол Улсыг сүйрүүлэх үү гэдэг бодол чинь хэзээ ч бүтэхгүй. Та нар танк орж ирнэ гэж хэдэн жил Монголыг хорлов. Олимпын гүүр барихад эсэргүүцэж л байсан. Метрог ёс юм шиг л эсэргүүцэж байна. Тойрч зугтаагаад модон дотроос гарч ирж ойр орчныг вирустүүлж явахаар шүүх хуралдаа гутлаа тослоод, зангиагаа зүүгээд оч. Бэлтрэг бэлтрэгээрээ дуусна” хэмээж байсан удаатай. .