Цас орсны улмаас автозамууд хөлдөж, улмаар халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй болдог. Явган хүний болон авто замыг мөстөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс давс, бодис цацдаг.
Зарим үед давс, бодис хангалтгүйн улмаас халтиргаа нэмэгдэж, иргэд эд хөрөнгө болоод эрүүл мэндээрээ хохирдог. Энэ өвлийн тухайд, нийслэл 4735 тонн давс, 2366 тонн бодис нөөцөлжээ.
Хот тохижилтын тоног төхөөрөмж, машин техникийг 83-аар нэмж, паркаа шинэчилсэн байна. Техник хэрэгсэл шинэчилснээр алба хаагчдын ажлын ачаалал багассан гэдгийг ажилчид мэдээлж байна.