Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг олон улсад Ахмадын өдөр болгон тэмдэглэдэг.

Энэхүү өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсын нийт хүн амын 8.6 хувийг 60 дээш насныхан эзэлж байна.Үүний 40.3 хувь эрэгтэй,  59.7 хувь нь эмэгтэйчүүд.

Ахмадуудын 31.3 хувь нь орон нутагт, 68.7 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна.

Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай эмэгтэй байгаа юм.

Сонирхуулахад монгол ахмадуудын хамгийн түгээмэл нэрс нь Оюунчимэг, Алтанцэцэг, Наранцэцэг, Энхтуяа, Оюунцэцэг байна. Мөн аравдугаар сарын 1-нд төрсөн 1,282 ахмад байна.