Гадаад Харилцааны Яамны Консулын газраас монгол иргэд мансууруулах бодис зөөвөрлөхөд оролцож, гэмт хэрэгт холбогдож буй асуудлаар сэрэмжлүүлэг гаргажээ.
Тэрхүү сэрэмжлүүлэгт, сүүлийн үед Өмнөд Америкийн улс орнуудын гэмт хэргийн бүлэглэлээс хуурамч нэр, утас, хаяг ашиглан онлайнаар болон өөрсдийн төлөөний этгээд (монгол иргэн)-ээр дамжуулан манай улсын иргэдтэй холбогдож, Бразил улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконг руу мансууруулах бодис зөөвөрлөх ажилд татан оролцуулсны улмаас манай иргэд тус улсад саатуулагдаж, гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд гарч байгаа аж.
Иймд иргэд Та бүхнийг хилийн чанадад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, цахим орчинд үл таних этгээдтэй харилцах, хувийн мэдээллээ хуваалцах, үнэгүй аялал, нисэх онгоцны тасалбар, зочид буудлын захиалга хүлээн авахаас татгалзах, Өмнөд Америкийн улс орнуудад өндөр цалинтай ажилд оруулна гэсэн аливаа саналыг сайтар нягтлан судалж үзэхийг зөвлөж байна.