Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9, 10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи 08-нд нутгийн зарим газраар, 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.