Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Халуун рашаан” гэдэг газарт www.icc.mn сайтад ой, хээрийн гал түймрийн цэг илэрсэн тухай мэдээллийг 10.03 ны өдрийн 08:35 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас мэдэгдсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж ажиллаад мөн өдрийн 19:03 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар түймэрт 18 га орчим талбай өртсөн байна.