Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн “Зуухны шал” гэдэг газар энэ сарын 6-ны өдрийн 16:12:06 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг, мөн өдрийн 16:17 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудан болон газар хөдлөлтийн мэдээлэл дамжуулдаг дуут системээр ирүүлсэн байна.

Тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, Баян-Өндөр багийн Засаг даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.